Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, НҮБ-ын Ази, номхон далайн бүс нутгийн Нийгэм, эдийн засгийн комисстой хамтран “Гамшгийг даван туулах цахим чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт судалгаа хийж байгаа бөгөөд олон улсын мэргэжилтнүүдийн санал шүүмжийг авах зорилгоор Улаанбаатар хотноо 2015 оны 5 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд “Гамшгийг даван туулахад мэдээллийн технологийн хэрэгслийг ашиглах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.