"ЯЛАЛТЫН БАЯРЫН" мэнд хүргэе.

Өнөөдөр 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Аугаа их "Ялалтын баяр"-ын 70 жилийн ойн өдөр. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Мод тарих үндэсний өдөр зарлах тухай 63 дугаар шийдвэрээр: 1. Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласугай.
2. Мод тарих үндэсний өдөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалсугай. хэмээн шийдвэр гаргасан байна.
Энэхүү өдөр Зам, тээврийн яам болон Далайн захиргааны мэргэжилтнүүд хамтран мэргэжлийн байгууллагаас мод тарих заавар, зөвлөгөө авч 12-18 цагийн хооронд гурван төрлийн 100 мод тарьж усалсан юм.
Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Mонгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцохыг нийт Монголчууддаа уриалж байна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ