“Энержи Ресурс” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав

text text text text text text
Монгол Улсын экспорт, импорт, транзит бараа бүтээгдэхүүнийг далайгаар дамжуулан тээвэрлэхэд тулгардаг нийтлэг бэрхшээлийг судлах, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзалт, семинар зохион байгуулах ажлын хүрээнд “Монголиан майнинг” корпорэйшн болон “Энержи Ресурс” ХХК-ийн холбогдох удирдлагуудтай уулзалт хийлээ. Тус уулзалтад Далайн захиргааны дарга Х.Энхбаатар, ахлах мэргэжилтэн Д.Байгалмаа, боомт, ложистик хариуцсан мэргэжилтэн Ш.Долгион, мэргэжилтэн Т.Олонбаяр, “Энержи Ресурс” ХХК-ийг төлөөлөн Тээвэрлэлтийн дэд бүтэц хариуцсан захирал Б.Сугар, Хууль эрх зүй хариуцсан захирал Э.Ганбат, Тээвэр, ложистик хариуцсан дэд захирал Д.Энхбаатар нар оролцлоо. Уулзалтын эхэнд Далайн захиргааны дарга Х.Энхбаатар - байгууллагын үйл ажиллагааны чиглэл, зорилго, хууль эрх зүйн орчин мөн далайн тээврийн хамтарсан компани байгуулах болсон зэрэг байгууллагатай холбоотой мэдээллийг товч танилцуулсан. Ахлах мэргэжилтэн Д.Байгалмаа - Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрт тусгагдсан далайн боомтуудын судалгааны талаар, тэдгээрийг ашиглах боломж, давуу талуудыг дурьдан, түүнчлэн үндэсний компаниуд Хятадын аль нэг боомтоор дамжуулан тээвэрлэлт хийх болсон тохиолдолд анхаарах зүйлс, тавигдах шаардлагуудын талаар мэдээллэж, цаашид далайн боомт ашиглалтын судалгаа гаргахад хамтран ажиллах талаар уулзаж ярилцлаа.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ