“COAL MONGOLIA-2015” Олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн.

“COAL MONGOLIA-2015” Олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн 2015 оны 4-р сарын 9-10-ны өдрүүдэд Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн чуулга уулзалт Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдал, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зэрэг асуудлаар мөн гадаад зах зээл дээр анхдагч хувьцаа (IPO) гарган нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татсаны 5 жилийн ойг тохиолдуулан 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа Ерөнхий сайдын илгээлтийг уншиж танилцуулсан. Чуулганд Монгол Улсын сайд М.Энхсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид, Монгол Улсын Далайн захиргааны дарга Х.Энхбаатар, Энержи ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл болон олборлолтын компаниуд, хөрөнгө оруулалтын сан, банк, санхүүгийн байгууллагууд, АНУ, ОХУ, БНХАУ, Канад, Австрали, Япон, Энэтхэг зэрэг 15 орны 200 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсын Далайн захиргааны дарга энэхүү чуулга уулзалтад Монгол Улс, БНХАУ-ын далайн боомтоор далайд гарах боломж сэдвээр илтгэл тавьж оролцлоо.


Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ