Жендэрийн үндэсний хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” 2026 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Далайн захиргаа тус аяныг угтан Жендэрийн үндэсний хороотой хамтран албан хаагчдын дунд “Жендэрийн хэвшмэл ойлголт ба жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.
Энэ жилийн аян “Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө нэгдье” уриан дор, “ХААНА Ч АЮУЛГҮЙ: Бодит ба цахим орчинд шударга ёсыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” уриалгын хүрээнд өрнөж байна.
ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ НИЙГМИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА НЭГДЬЕ!
#МонголУлсынДалайнЗахиргаа
#ХүчирхийллийгТасланЗогсооё