Нэмэлт өөрчлөлт

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2007 оны 08 сарын 02 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Далай ашиглах тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7, 8, 9 дэх заалт: “4.1.7.“ахмад” гэж далай ашиглах үйл ажиллагааг аюулгүй хэрэгжүүлэхийн тулд хөлөг онгоц, багийн бүрэлдэхүүнийг хөлөг онгоцны өмчлөгч, эзэмшигчдийн өмнө хариуцан удирдаж буй этгээдийг; 4.1.8.“хөлөг онгоцны баг” гэж хөлөг онгоцны аюулгүй ажиллагааг хангах үүрэг бүхий мэргэжлийн этгээдийг; 4.1.9.“хөлөг онгоцыг дангаар нь түрээслэх” /бербоут- чартер/ гэж түрээслэгч хөлөг онгоцыг өөрийн эзэмшил, ашиглалтад авч түүнд бүрэн хяналт тавьж, хөлөг онгоцны ахмад болон багийн бүрэлдэхүүнийг сонгож томилох эрхтэйгээр хөлөг онгоцыг түрээслэгчид шилжүүлж байгаа албан ёсны гэрээг.” 2/ 81 дүгээр зүйл: “81 дүгээр зүйл. Далайн захиргаа 81.1.Монгол Улсын далайн захиргаа байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэн шийдвэрлэнэ. 81.2.Далайн захиргаа нь үйл ажиллагааныхаа орлого болон улсын төсвөөс хуваарилсан хөрөнгөөр санхүүжинэ. 81.3.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн боомт нь Улаанбаатар хот байна.” 3/ 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: “7.2.Энэ зорилгоор хөлөг онгоцны олон улсын техникийн хяналтын байгууллага, нарийн мэргэшсэн мэргэжлийн бусад байгууллага, шинжээчийг томилно.” 4/ 11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг: “11.5.Гадаад улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцыг дангаар түрээслэх гэрээгээр эзэмшиж байгаа, уг хөлөг онгоц нь зохих мэргэжил боловсрол эзэмшсэн, дадлага туршлагатай багаар хангагдсан бол түүнийг нэг удаагийн аяллын гэрээг үргэлжлүүлэх хугацаанд дангаар түрээсэлсэн хөлөг онгоц гэж үзэж Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэнэ.” 5/ 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: “13.3.Хөлөг онгоцонд дараахь гэрчилгээг заавал байрлуулна: 13.3.1. хөлөг онгоцыг даатгагч байгууллагаас олгосон албан ёсны нэр, хаяг, давхар даатгагдсан тохиолдолд хөлөг онгоцноос далайд учруулсан бохирдлыг хариуцах давхар даатгагч байгууллагын албан ёсны нэр, хаягтай гэрчилгээ; 13.3.2.Монгол Улс олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орсон болохыг баталгаажуулсан гэрчилгээ; 13.3.3.Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий этгээдийг заасан гэрчилгээ.” 6/ 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: “14.2.Хөлөг онгоцны багийн гишүүн дараахь үүрэгтэй: 14.2.1.хөлөг онгоц, түүн дээр байгаа этгээдийн аюулгүй байдалд хор хохирол учруулахгүйгээр үүргээ хэрэгжүүлэх; 14.2.2.өөрийн мэдсэн буюу олж илрүүлсэн хөвөлтийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулж болзошгүй аливаа аюулыг ахмадад мэдээлэх; 14.2.3.үүргээ бүрэн дүүрэн биелүүлэх чадварт нь нөлөөлөх нөхцөл байдал үүсгэсэн аливаа өөрчлөлтийн талаар ахмадад мэдээлэх; 14.2.4.ахмадын хууль ёсны тушаал, шаардлагыг биелүүлэх.” 2 дугаар зүйл.

Далай ашиглах тухай хуулийн 3.1-ийн “үйл ажиллагаа явуулах” гэсний дараа “байгууллага,” гэж, мөн хэсгийн “аж ахуйн нэгжид” гэсний дараа “улсын харьяалал,” гэж, 4.1.3-ын “үйл ажиллагаа явуулах” гэсний дараа “байгууллага,” гэж, 8 дугаар зүйлийн гарчгийн “үйл ажиллагаа явуулах” гэсний дараа “байгууллага,” гэж, мөн зүйлийн 8.1-ийн “Аж ахуйн нэгж” гэсний өмнө “Байгууллага,” гэж, мөн зүйлийн 8.2, 8.3-т “үйл ажиллагаа явуулах” гэсний дараа “байгууллага,” гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл.Далай ашиглах тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг: “1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор далайн баялаг олборлох, загас агнах, тээвэр хийх зэрэг далай ашиглах үйл ажиллагаа явуулах, далай дахь аюулгүй байдлыг хангах, далайн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” 2/ 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт: “4.1.2.“бүртгэгч” гэж хөлөг онгоцыг бүртгэх чиг үүрэг бүхий Далайн захиргааны нэгжийг;” 3/ 9 дүгээр зүйл: “9 дүгээр зүйл. Далайн захиргааны чиг үүрэг 9.1. Далайн захиргаа нь Монгол Улсын олон улсын гэрээний дагуу дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 9.1.1.далай ашиглах үйл ажиллагааны удирдлагаар хангаж, хяналт тавих; 9.1.2.хөлөг онгоцны байгууламж, хөдөлгүүр, бусад тоног төхөөрөмжид техникийн хяналт тавих; 9.1.3.хөлөг онгоцон дээр ажиллагсад, зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх арга хэмжээ авах; 9.1.4.далай ашиглах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах; 9.1.5.хөлөг онгоцноос далайг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, бохирдсон үед холбогдох арга хэмжээ авах; 9.1.6.далайн чиглэлээр дотоод, гадаадын холбогдох байгууллагатай хамтарсан сургалт зохион байгуулах, мэргэжилтэй ажилтан сургах, давтан сургах, мэргэшүүлэх; 9.1.7.гадаад орны эрх бүхий байгууллагаас олгосон далайчны үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх; 9.1.8.хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнд ажиллах үндэсний боловсон хүчний ойрын болон хэтийн хэрэгцээг тодорхойлох, түүнийг олон улсын зохих гэрээнд нийцүүлэн бэлтгэх ажлыг зохион байгуулах. 9.2.Энэ хуулийн 9.1.1-9.1.6 дахь заалтыг Далайн захиргаа олон улсын холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллагатай гэрээ, хэлцэл байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ. 9.3.Хөлөг онгоц бүртгэх журмыг Засгийн газар батална.” 4/ 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: “11.2.Тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулсан Олон Улсын хөлөг онгоцны техникийн хяналтын байгууллагаар техникийн үзлэг хяналт хийлгэсний дараа хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэнэ.” 5/ 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: “16.3.Байгалийн онцгой аюул, давагдашгүй хүчин зүйлийн улмаас хөлөг онгоц, түүний дээрх ачаа, эд хөрөнгөд учирсан хохирлыг Монгол Улсын олон улсын гэрээнд заасан журмын дагуу зохицуулна.” 6/ 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: “18.3.Хөлөг онгоц мөргөлдсөний улмаас болон түүнийг аврах ажиллагааны үед учирсан эд хөрөнгийн хохирлыг Монгол Улсын олон улсын гэрээнд заасан журмын дагуу зохицуулна.” 4 дүгээр зүйл.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ