“ХӨЛӨГ ОНГОЦНЫ БҮРТГЭЛ, ХОРИГ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

“Хөлөг онгоцны бүртгэл, хориг арга хэмжээний эрсдэлийн удирдлага” сэдэвт гурван өдрийн сургалт 2026 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Тус сургалтыг Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам болон Монгол Улсын Далайн захиргаа хамтран зохион байгуулж байгаа бөгөөд АНУ-ын Сандия үндэсний лабораторийн (SNL) мэргэжилтнүүд сургалтын чиглүүлэгч, сургагч багшаар ажиллаж байна.

Сургалтад Зам, тээврийн яам, Гадаад харилцааны яам, Монгол Улсын Далайн захиргаа болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Сургалтын хүрээнд олон улсын далайн тээврийн хориг арга хэмжээний дэглэм, хориг арга хэмжээний хэрэгжилт, эрсдэлийн удирдлага, далбаа улсын үүрэг хариуцлага, хориг арга хэмжээнээс зайлсхийх эрсдэлийн шинж тэмдэг, эрсдэлийн үнэлгээ болон бууруулах арга хэмжээ, хөлөг онгоцны бүртгэлийн хяналт, аудитын сайн туршлага зэрэг сэдвээр мэдлэг, туршлага солилцож байна.

Мөн хөлөг онгоцны бүртгэлтэй холбоотой эрсдэлийг үнэлэх, удирдах болон хориг арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлээр оролцогчдын мэдлэг, чадавхыг бэхжүүлэхэд сургалт чиглэж байна.

Энэхүү сургалт нь Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд тавих хяналт, хориг арга хэмжээний эрсдэлийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, олон улсын стандарт, сайн туршлагыг нэвтрүүлэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

2026 оны 8 дугаар сарын 24–26
Улаанбаатар хот, Монгол Улс

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ