УСЧИН АВРАГЧИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

УСЧИН АВРАГЧИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА 

Монгол Улсын Далайн захиргаа болон “Монголын усчин аврагчдын холбоо” НҮТББ нь Усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, болзошгүй усны осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгаа зохион байгуулах зорилгоор хамтран ажиллах Санамж бичгийг 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгууллаа. 

Тус санамж бичгийн хүрээнд:

  • Завьчдыг усанд сэлэлтийн сургалтад хамруулах  
  • Усчин аврагчийн чадамжийн гэрчилгээ олгох  
  • Авран хамгаалах зөв дадлыг төлөвшүүлэх  
  • Давтан сургалт, чадамжийн үнэлгээ зохион байгуулах  
  • Усны ослоос урьдчилан сэргийлэх  
  • Байгаль орчныг хамгаалах 

зэрэг арга хэмжээг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлэхээр талууд харилцан тохиролцов.

Энэхүү хамтын ажиллагаа нь усан замын тээврийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, усчин аврагчдын ур чадварыг дээшлүүлэх, иргэдийн усны аюулгүй байдлын мэдлэг, дадлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. 

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ