Монгол залуус БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын технологийн институт (Korea Institute of Maritime and Fisheries Technology) сургуульд суралцахаар боллоо.

Монгол Солонгосын Засгийн газар хоорондын далайн тээврийн салбар дахь хамтын ажиллагаа, Монгол Улсад далайн салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн далайчин бэлтгэхэд БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын технологийн институт (Korea Institute of Maritime and Fisheries Technology)-тэй хамтран ажиллахаар Монгол Улсын Далайн захиргаа 2012 оны 3-р сард харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд 2015 онд Монголоос 4 залуу тус сургуульд суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцож суралцах боломжтой боллоо. Сонгон шалгаруулалтыг 'Korea Institute of Maritime and Fisheries Technology''-ын багш Professor Chae, Byeong-Geun, Defuty Section Chief Kim, Sung-Hwan, Ocean Polytech Team Professor Park, Yong-Sun нар Монголд хүрэлцэн ирж зохион байгууллаа. Энэ хөтөлбөр цаашид тасралтгүй үргэлжилсэнээр Монголын далайчид нэмэгдэн ур чадвараа сайжруулан Монгол улсын далайн тээврийн салбарыг хөгжүүлнэ гэж итгэж байна. Эдгээр залуусдаа амжилттай суралцаад Монгол Улсынхаа далайн тээврийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд нь амжилт хүсье.
Ярилцлага

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ