Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай сургалтыг зохион байгууллаа

Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Далайн захиргааны ажилтан, албан хаагчдад “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар авлигын эсрэг хууль, эрх зүйн орчин, ашиг сонирхлын зөрчлийн ойлголт, нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтын талаар мэдээлэл өгч, оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэв.

Энэхүү сургалт нь ажилтан, албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, ёс зүй, хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ