ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА.

Монгол Улсын Далайн захиргаа нь SMART-C LC/LP төслийн хүрээнд НҮБ-ын Олон улсын далайн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч, төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын Далайн захиргааны дарга М.Өлзий болон холбогдох байгууллагын төлөөлөгчид Олон улсын далайн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч, тус төслийн хүрээнд Хөвсгөл нуурын экосистемд тулгамдаж буй асуудлууд болон Монгол Улсын байгаль орчны нөхцөл байдлын талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монгол Улсын Далайн захиргаа нь тус төслийг 2023 оноос санаачлан, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангаж ирсэн бөгөөд Хөвсгөл нуурын усны орчныг хамгаалах, судалгаа шинжилгээний чадавхыг бэхжүүлэх, олон улсын сайн туршлага, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд чиглэж байна.

SMART-C LC/LP төсөл нь 2024–2029 оны хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын санхүүжилтээр, Олон улсын далайн байгууллагаын зохицуулалтаар хэрэгжинэ. Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын ёроолын бүтэц, байршлыг орчин үеийн өндөр нарийвчлалтай технологиор судалж, бохирдол, хог хаягдал, живсэн техник хэрэгслийн байршлыг тогтоох судалгаа хийхээр төлөвлөж байна.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ