Өгий нуурт усан замын хяналтын пост ашиглалтад орлоо

ЦЭЦЭРЛЭГ. /2025.08.27/. Архангай аймгийн Өгий нуурын эрэгт Монгол Улсын Далайн захиргааны хөрөнгө оруулалтаар барьсан усан замын тээврийн хяналтын пост ашиглалтад орлоо.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Далайн захиргааны дарга Б.Сайнбаяр, Архангай аймгийн Өгийнуур сумын удирдлагууд болон орон нутгийн төрийн байгууллагын төлөөлөл, усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгчид оролцов.

Монгол Улсын Далайн захиргааны дарга Б.Сайнбаяр “Өгий нуурт улсын бүртгэлтэй нийт 36 завь байгаагаар улсын хэмжээнд хоёрдугаарт ордог. Сүүлийн жилүүдэд стандартын бус завь, хийлдэг хөвөгч хэрэгсэл олширч, хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн нь усны ослын эрсдэлийг өсгөсөн. Иймээс усан замын тээврийн хяналт, зохицуулалтыг сайжруулах зорилгоор тус постыг байгууллаа” хэмээн онцоллоо.

Бүтээн байгуулалтын хүрээнд 2024 онд цахилгааны шугам, дэд өртөө байгуулж, зургаан завь зогсоох зориулалттай хөвөгч зогсоол суурилуулсан бол 2025 онд гүний худаг гаргаж, гадна хашаа болон нийт 76 м.кв бүхий хоёр барилга барьж, тусгай зориулалтын завиар хангасан байна.

Хяналтын пост ашиглалтад орсноор улсын байцаагчид зуны улиралд тогтмол ажиллаж, усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн үзлэг, оношилгоо хийх зэрэг төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөл бүрдэж буй аж. Мөн хяналт шалгалтыг тогтмолжуулж, нуурт зорин ирсэн аялагчдын аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд тодотгосон юм.

Шинэ мэдээ

УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ