ХБНГУ-ын Далайн эрэн хайх, аврах байгууллагатай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

Улаанбаатар. /2025-08-25/. Өнөөдөр Монгол Улсын Далайн захиргааны дарга Б.Сайнбаяр болон бусад албаны хүмүүс Герман улсын Далайн эрэн хайх, аврах байгууллагын захирал, ахмад Майкл Иппих тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын гол сэдэв нь Хөвсгөл нуурын усан замын аюулгүй байдлыг сайжруулах, онцгой байдлын үед эрэн хайх, аврах чадавхийг нэмэгдүүлэх байв.

Германы Далайн эрэн хайх, аврах байгууллага нь 2017 оноос эхлэн Монгол Улсын Далайн захиргаанд нийт гурван ширхэг, 8.3 метр урттай, тусгай тоноглол бүхий аврах завь хандивласан. Эдгээр завь нь цаг агаарын хүнд нөхцөлд ч эргүүл, хяналт болон аврах ажиллагаа явуулах өндөр хүчин чадалтай техникүүд юм.

Уулзалтын үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын усан замын тээврийн салбарын хөгжил, аюулгүй байдалд оруулж буй үнэтэй хувь нэмэрт нь талархал илэрхийлж, зочид төлөөлөгчдөд "Талархлын бичиг" гардуулан өгсөн юм.

Шинэ мэдээ

УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ