Боловсон хүчин бэлтгэх

    Монгол Улс нь Шведийн Малмо дахь Олон улсын далайн байгууллагын салбар Дэлхийн далайн их сургууль,  ОХУ-ын Владивостокын Тэнгисийн их сургууль, БНХАУ-ын Далианы далайн их сургууль, БНСУ-ын Пукёоны их сургууль, БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын технологийн институт, БНСУ-ын Мокпо далайн үндэсний их сургууль зэрэг сургуулиудад гадаад улс болон ОУ-ын байгууллагын тэтгэлгээр цөөн тоогоор салбарын боловсон хүчнийг бэлтгэж байна. 

    Монгол Улсын Далайн захиргаа нь 2000 оноос өнөөдрийг хүртэл нийт 19 хүнийг суралцуулж төгсгөсөн бөгөөд төгсөж ирсэн оюутнууд маань Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсын Далайн захиргаа, МХОБ ХХК-д мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж байна.