МОНГОЛ УЛСЫН
ДАЛАЙН ЗАХИРГАА
ЦАХИМ ШУУДАН | | EN
 
ОНЛАЙН ТУСЛАХ
ХАНДАЛТЫН ТОО
7 хоногт: 3477
Нийт: 533686
Зам тээврийн сайд А.Гансүх конвенцид нэгдэн орох тухай төслүүдийг өргөн барилаа
    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд А.Гансүх  Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенц болон Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид нэгдэн орох тухай төслийг   Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.10.13 / өргөн барилаа.

Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенци нь хөлөг онгоц, түүний ачаа, бусад эд хөрөнгийг аврах зорилгоор аврах ажиллагааг явуулах гэрээ байгуулах бүрэн эрхийг хөлөг онгоцны ахмад эсвэл хөлөг онгоцны эзэн, зэзэмшигчид олгох асуудлыг хянан үзэж, аврах ажиллагааны гэрээ байгуулах эрхийг тэдэнд олгох асуудлыг анх удаа зохицуулсан байна. Тус конвенцийн зорилго нь аврах ажиллагааны гэрээ байгуулах бүрэн эрхийг хязгаарласан үндэсний хууль тогтоомжид тусгасан тодорхой хэмжээний хязгаарлалттай холбогдон тэдгээр гэрээг байгуулахад үүсдэг саад бэрхшээлийг арилгах, үүний үр дүнд аюул осолд өртсөн хөлөг онгоц, хүмүүс, эд хөрөнгийг аврах ажиллагааг тухайн цаг мөчид нь цаг алдалгүй явуулахыг хөхиүлэн дэмжих, аврагчдын нөхцөл байдлыг сайжруулах нэгдсэн дүрэм тогтооход чиглэгдсэн байна. Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенци Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 94 дүгээр (далайн гэж нэрлэдэг) чуулган 2006 оны 2 дугаар сарын 7-ноос 23-ны хооронд чуулж, далайчдын хөдөлмөрлөх нөхцөлийн тухай конвенцийг хүлээн зөвшөөрч баталсан
Энэхүү конвенцийн зорилго нь Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын хэд хэдэн конвенци болон зөвлөмжүүдэд агуулагдаж байсан далайчдын хөдөлмөрлөх нөхцөлийг тогтоосон шинэ стандартуудыг олон улсын нэг гэрээнд нэгтгэж зохицуулахад чиглэгджээ.Тус конвенци нь далайчдын боловсрол, мэдлэг чадвар, туршлагад нь тохирсон ажил хөдөлмөр эрхлүүлэх, тэдний ажиллах, амьдрах орчны ая тухтай нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас 1920 оноос хойш баталсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй олон улсын 37 гэрээ, конвенцид агуулагдаж буй далайчдын хөдөлмөрлөх нөхцлийн хэм хэмжээг нэгтгэн сайжруулж дахин боловсруулсан баримт бичиг юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Мэдээ нийтлэгдсэн:   2015-02-09
Мэдээ мэдээлэл
Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд зуучлах Агентыг сонгон шалгаруулах тухай
Журмын төсөлд санал авах тухай Журмын төсөлд санал авах тухай
БНХАУ-тай далайн тээврийн салбарт хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ БНХАУ-тай далайн тээврийн салбарт хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ
“Далбааны эзэн улсын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэх дэд хороо”-ны 4 дүгээр хуралдаанд оролцлоо. “Далбааны эзэн улсын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэх дэд хороо”-ны 4 дүгээр хуралдаанд оролцлоо.
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫГ АНХ УДАА НЭГДСЭН ЦОГЦ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫГ АНХ УДАА НЭГДСЭН ЦОГЦ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
"Усан замын тээврийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгын талаарх уулзалт ярилцлага зохион байгуулаа.
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг баталлаа Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг баталлаа
Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн анхааралд Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн анхааралд
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна.
Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т урьж байна Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т урьж байна
ИЛ ТОД БАЙДАЛ
Хүний нөөц
Төсөв, санхүү
Худалдан авах ажиллагаа
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Монгол улсын хууль
Засгийн газрын тогтоол
Засгийн газрын хуралдаан
Сайдын тушаал
Стандарт
Дүрэм журам
Олон улсын гэрээ эрх зүй
ХОЛБОО БАРИХ
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гадамж, Засгийн газрын XI байр, 604, 611, 612 тоот
Утас: (976-11) 261488, 261489, 261490
Факс:(976-11) 310642
И-мэйл: info@monmarad.gov.mn
САНАЛ, ХҮСЭЛТ
Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах, санал, хүсэлт, гомдлыг дараах хаяг, утсаар авна.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гадамж, Засгийн газрын XI байр, 612 тоот
Утас: (976) 70114802, (976-51) 261489
И-мэйл: info@monmarad.gov.mn