МОНГОЛ УЛСЫН
ДАЛАЙН ЗАХИРГАА
ЦАХИМ ШУУДАН | | EN
 
ОНЛАЙН ТУСЛАХ
ХАНДАЛТЫН ТОО
7 хоногт: 3319
Нийт: 438107
Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т урьж байна

Сүхбаатарын талбайд болох “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр усан замын тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд хамруулж болно

Засгийн газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2017 оны 05 дугаар сарын 24, 25-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

  Тус өдөрлөгт Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд үйл ажиллагааны ил тод байдлыг ханган холбогдох мэдээллийг танилцуулах, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, мэргэжил арга зүйгээр хангах зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

 Тус өдөрлөгт Монгол Улсын Далайн захиргаа:

 

-    Усан замын тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэх, шилжилт хөдөлгөөн хийлгэх, гэрчилгээ, улсын дугаар олгох ажлын талаар танилцуулга мэдээлэл өгнө.

-       Усан замын тээврийн хэрэгслийн шинээр бүртгүүлэх тухай аж ахуйн нэгж болон иргэдийн хүсэлтийг холбогдох материалын хамт хүлээн авч бүртгэлд хамруулах, улсын дугаар олгох зэрэг үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой.

-  Усан замын замын тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой зөвлөгөө өгөх, мэдээлэл, танилцуулга зэргийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүргэнэ.

-  Аврах хантаазны танилцуулга, хэрэглэх зааварчилгааг үзүүлэх сургалтаар өгнө.

-  Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл, хүсэлт гаргах, бүрдүүлэх материалын талаар зөвлөгөө өгнө.

-  Усны ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээний талаарх зөвлөмжийг иргэдэд өгнө.

Өдөрлөг 2017 оны 5 дугаар сарын 24, 25-ны өдөр 09.00 цагаас 17.00 цаг хүртэл “Сүхбаатарын талбай”-д зохион байгуулагдах тул байгууллага, ААН, иргэд та бүхнийг урьж байна.

Мэдээ нийтлэгдсэн:   2017-05-17
Мэдээ мэдээлэл
“Далбааны эзэн улсын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэх дэд хороо”-ны 4 дүгээр хуралдаанд оролцлоо. “Далбааны эзэн улсын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэх дэд хороо”-ны 4 дүгээр хуралдаанд оролцлоо.
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫГ АНХ УДАА НЭГДСЭН ЦОГЦ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫГ АНХ УДАА НЭГДСЭН ЦОГЦ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
"Усан замын тээврийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгын талаарх уулзалт ярилцлага зохион байгуулаа.
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг баталлаа Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг баталлаа
Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн анхааралд Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн анхааралд
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна.
ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа болон Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хорооны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулагдлаа. ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа болон Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хорооны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулагдлаа.
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Далайн салбарын олон улсын гэрээ, конвенци Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн гарлаа Далайн салбарын олон улсын гэрээ, конвенци Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн гарлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2017 ОНЫХОО АЖИЛДАА ОРЛОО ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2017 ОНЫХОО АЖИЛДАА ОРЛОО
ИЛ ТОД БАЙДАЛ
Хүний нөөц
Төсөв, санхүү
Худалдан авах ажиллагаа
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Монгол улсын хууль
Засгийн газрын тогтоол
Засгийн газрын хуралдаан
Сайдын тушаал
Стандарт
Дүрэм журам
Олон улсын гэрээ эрх зүй
ХОЛБОО БАРИХ
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гадамж, Засгийн газрын XI байр, 604, 611, 612 тоот
Утас: (976-11) 261488, 261489, 261490
Факс:(976-11) 310642
И-мэйл: info@monmarad.gov.mn
САНАЛ, ХҮСЭЛТ
Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах, санал, хүсэлт, гомдлыг дараах хаяг, утсаар авна.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гадамж, Засгийн газрын XI байр, 612 тоот
Утас: (976) 70114802, (976-51) 261489
И-мэйл: info@monmarad.gov.mn