МОНГОЛ УЛСЫН
ДАЛАЙН ЗАХИРГАА
ЦАХИМ ШУУДАН | | EN
 
ОНЛАЙН ТУСЛАХ
ХАНДАЛТЫН ТОО
7 хоногт: 3329
Нийт: 438117
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Усан замын тээврийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Уг хууль 2003 онд анх батлагдсан бөгөөд сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал хурдацтай хөгжиж буйтай холбоотойгоор амрагч, аялагчид Монгол орны томоохон гол, мөрөн, нуурын эрэг орчимд амарч зугаалах нь ихсэх болсон.  

Үүнтэй зэрэгцэн бага оврын усан замын тээврийн хэрэгслээр аялал жуулчлалын зориулалттай зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, түүгээр үйлчлүүлэх иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр хүний амь, нас эрсдэх явдал сүүлийн жилүүдэд буурахгүй байна. Үүний шалтгааныг  усан замын тээврийн хяналтын тогтолцоо сул, газар дээр нь улсын хяналтыг хэрэгжүүлэн  ажиллах хүн хүчний хүрэлцээ хангалтгүй байгаатай холбон тайлбарлаж болох хэдий ч цаашид тус салбарын эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох, салбарын боловсон хүчний нөөцийг бэлтгэх шаардлагын үүднээс хуулийн төслийг анх боловсруулах болсон.  

Түүнчлэн хуулийн төсөлд тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, усан замын тээврийн хэрэгслийн техникийн ашиглалт, үйлчилгээний чанар, хүртээмж, хөдөлмөр хамгаалалд тавих хяналт сайжирна гэж төсөл санаачлагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас үзэж байгаа. 

 

Хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцэх үед Монгол Улсад оруулж ирж байгаа хуучин завинд хатуу хяналт тавих талаар хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Тэрбишдагва нар гарсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжив. УИХ-ын чуулганы 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр шийдвэрлээд байна. “Усан замын тээврийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах асуудлыг зохицуулахаар тусгасан болно. Үүнд: -Усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын болон төлбөртэй үйлчилгээ авч буй зорчигчийн даатгал; -Усан замын тээврийн хяналтыг сайжруулах зорилгоор байгаль орчны улсын байцаагч нарыг татан оролцуулах, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагын эрх үүргийн хуваарилалт, -Усан замын тээврийн салбарын хүний нөөцийн сургалтын асуудал; -Усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа, аюулгүй байдлын хяналт, объектын бүртгэл, гэрчилгээжүүлэлт, усан замын тээврийн хэрэгслийн үзлэг, тооллого хийх ажлыг сайжруулах; -Тээвэрлэгч, ахмад, жолоочийн, мөн зорчигчийн сахилга бат, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хариуцлагын тогтолцоог тодорхой болгох; -Орон нутгийн онцлогоос хамааран эргийн хамгаалах, авран туслах улирлын чанартай ажиллах зорилготой Онцгой байдлын газрын албан хаагчдаас бүрдсэн нэгжийг орон нутагт шинээр зохион байгуулан ажиллуулах; -Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахад тавигдах нөхцөл, шаардлагуудыг тодорхой болгох; -Иргэдийн тавтай, аюулгүй аялах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг бохирдлоос сэргийлэх зорилгоор нэгдсэн зохион байгуулалттай усан замын төв буудал байгуулах; -Хуулийн нэр томьёог өнөөгийн хэрэгцээ шаардлага, бусад хуульд нийцүүлэх; Мөн усан замын тээврийн хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог улам сайжруулах зэрэг зохицуулалтыг төсөлд тусгасан болно. Эх сурвалж: ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа
Мэдээ нийтлэгдсэн:   2017-02-03
Мэдээ мэдээлэл
“Далбааны эзэн улсын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэх дэд хороо”-ны 4 дүгээр хуралдаанд оролцлоо. “Далбааны эзэн улсын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэх дэд хороо”-ны 4 дүгээр хуралдаанд оролцлоо.
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫГ АНХ УДАА НЭГДСЭН ЦОГЦ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫГ АНХ УДАА НЭГДСЭН ЦОГЦ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
"Усан замын тээврийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгын талаарх уулзалт ярилцлага зохион байгуулаа.
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг баталлаа Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг баталлаа
Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн анхааралд Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн анхааралд
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна.
Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т урьж байна Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т урьж байна
ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа болон Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хорооны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулагдлаа. ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа болон Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хорооны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулагдлаа.
Далайн салбарын олон улсын гэрээ, конвенци Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн гарлаа Далайн салбарын олон улсын гэрээ, конвенци Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн гарлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2017 ОНЫХОО АЖИЛДАА ОРЛОО ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2017 ОНЫХОО АЖИЛДАА ОРЛОО
ИЛ ТОД БАЙДАЛ
Хүний нөөц
Төсөв, санхүү
Худалдан авах ажиллагаа
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Монгол улсын хууль
Засгийн газрын тогтоол
Засгийн газрын хуралдаан
Сайдын тушаал
Стандарт
Дүрэм журам
Олон улсын гэрээ эрх зүй
ХОЛБОО БАРИХ
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гадамж, Засгийн газрын XI байр, 604, 611, 612 тоот
Утас: (976-11) 261488, 261489, 261490
Факс:(976-11) 310642
И-мэйл: info@monmarad.gov.mn
САНАЛ, ХҮСЭЛТ
Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах, санал, хүсэлт, гомдлыг дараах хаяг, утсаар авна.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гадамж, Засгийн газрын XI байр, 612 тоот
Утас: (976) 70114802, (976-51) 261489
И-мэйл: info@monmarad.gov.mn