МОНГОЛ УЛСЫН
ДАЛАЙН ЗАХИРГАА
АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР | ЦАХИМ ШУУДАН | | EN
 
ОНЛАЙН ТУСЛАХ
ХАНДАЛТЫН ТОО
7 хоногт: 4484
Нийт: 413878
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2017 ОНЫХОО АЖИЛДАА ОРЛОО

Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат засаг төрөөс дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааг оновчтой хэрэгжүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон харьяа байгууллага, бодлогын газрын дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээг өнөөдөр байгууллаа. Энэхүү гэрээнд шинэ ондоо хэрэгжүүлэх 7 зорилт, 26 арга хэмжээний хүрээнд хийгдэх 192 багц ажлын төлөвлөгөө багтсан юм. Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, зам тээврийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үр ашгийг нэмэгдүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн томоохон ажлуудыг хийхээр энэхүү гэрээнд тусгасан байна.

 

Үр дүнгийн гэрээ байгуулах үеэр сайд Д.Ганбат “Бүрэн хангалттай үнэлгээ авч, үр дүнгийн гэрээгээ байгуулж байгаа нийт удирдлагууддаа баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүтээлчээр хэрэгжүүлж ажиллахыг хүсье. Засгийн газраас зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн та бүхнээс ихээхэн хамаарах тул зөв зорилго, оновчтой зохион байгуулалт, захиргааны удирдлагаар хангаж, шинээр сэтгэж ажиллах ёстой” хэмээн онцлон тэмдэглэв.

 

 Мөн Зам, тээврийн хөгжлийн яам 2017 оныг “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хийж, хэрэгжүүлэх талаараа танилцуулсан юм.

Тухайлбал, авто замын салбарт олон улсын авто замын сүлжээ буюу Азийн авто замын сүлжээний AH4 (баруун босоо тэнхлэгийн авто зам болох Ярант-Улаанбайшинт) чиглэлийн авто замын барилгын ажлыг үргэлжлүүлэх томоохон зорилтийг дэвшүүлсэн байна. Мөн бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинэчлэн өргөтгөх, Улаанбаатар Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барилгын ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн гэрээний хугацаанд “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлж, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулан, барилгын ажлыг эхлүүлэх юм байна. Түүнчлэн Нарийнсухайт—Шивээхүрэн чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Зүүнбаян - Ханги” чиглэлийн төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах томоохон ажлуудыг төлөвлөж буй. “Богд хан төмөр зам” төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулж, Эрдэнэт - Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлснээр улс орны эдийн засагт ихээхэн ач холбогдолтой талаар танилцууллаа.
Автотээврийн салбарт Герман, Чех, Польш улстай олон улсын авто тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллана гэдгийг тус яамнаас мэдээлсэн. Мөн Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд цахим системийг нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэл хийх, бүртгэлийн дугаар олгох үйлчилгээнд цахим тогтолцоог бүрдүүлэх, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй тээврийн шинэ төрөл нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх зэрэг иргэдэд чиглэсэн томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэх аж. Замын хөдөлгөөний аюулгүй байдалд аудит хийх тогтолцоог бүрдүүлэх, олон улсын болон улсын чанартай авто замын дагуу үйлчилгээний байгууламжууд барьж байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө багтаагаад байна. Тус яамнаас иргэний нисэхийн салбарт хэд хэдэн зорилт дэвшүүлж, аймгуудын нисэх онгоцны буудлыг шинэчлэн өргөтгөх, агаарын замуудыг шинэчлэн тогтооход дэмжлэг үзүүлэхээс гадна олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн концессын гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, нисэх буудлыг ашиглалтад оруулахад холбогдох арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх зэрэг томоохон арга хэмжээг 2017 оны төлөвлөгөөндөө тусгажээ. Мөн зам тээврийн салбарт мөрдөж буй хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж батлуулах, тээврийн салбарын төсөл, арга хэмжээг судалж, эрхзүйн зохицуулалтуудыг хийх зэрэг бодлогын ажлуудыг ч төлөвлөөд байгаа аж.
Мэдээ нийтлэгдсэн:   2017-01-06
Мэдээ мэдээлэл
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫГ АНХ УДАА НЭГДСЭН ЦОГЦ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫГ АНХ УДАА НЭГДСЭН ЦОГЦ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
"Усан замын тээврийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгын талаарх уулзалт ярилцлага зохион байгуулаа.
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг баталлаа Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг баталлаа
Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн анхааралд Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн анхааралд
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна.
Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т урьж байна Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т урьж байна
ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа болон Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хорооны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулагдлаа. ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа болон Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хорооны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулагдлаа.
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Далайн салбарын олон улсын гэрээ, конвенци Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн гарлаа Далайн салбарын олон улсын гэрээ, конвенци Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн гарлаа
“Усан замын тээврийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа. “Усан замын тээврийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа.
ИЛ ТОД БАЙДАЛ
Хүний нөөц
Төсөв, санхүү
Худалдан авах ажиллагаа
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Монгол улсын хууль
Засгийн газрын тогтоол
Засгийн газрын хуралдаан
Сайдын тушаал
Стандарт
Дүрэм журам
Олон улсын гэрээ эрх зүй
ХОЛБОО БАРИХ
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гадамж, Засгийн газрын XI байр, 604, 611, 612 тоот
Утас: (976-11) 261488, 261489, 261490
Факс:(976-11) 310642
И-мэйл: info@monmarad.gov.mn