МОНГОЛ УЛСЫН
ДАЛАЙН ЗАХИРГАА
АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР | ЦАХИМ ШУУДАН | | EN
 
ОНЛАЙН ТУСЛАХ
ХАНДАЛТЫН ТОО
7 хоногт: 4516
Нийт: 413910
Олон Улсын Эрэн хайх, авран туслах байгууллагын Ази, номхон далайн бүс нутгийн зөвлөлдөх уулзалт боллоо.

Олон Улсын Эрэн хайх, авран туслах байгууллагын Ази, номхон далайн бүс нутгийн гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт БНХАУ-ын Нинбо хотод 2016 оны 9 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус уулзалтын арга хэмжээ нь урд хөршийн 9 дэх удаагийн эрэн хайх, авран туслах бага хурал, үзэсгэлэнгийн үргэлжлэл болон зохион байгуулагдаж байгаагаар онцлог. Монгол, БНСУ, БНАСАУ, БНВУ, Малайз, Бангладеш, Шриланк, Египт, Папуа Шинэ Гвиней, Сингапур, БНХАУ, Хонконг, Тайван, Макао зэрэг орнуудын төлөөлөл оролцсон бүс нутгийн хэмжээнд өргөн хүрээнд боллоо. Монгол Улсын төлөөлж ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны Ахлах мэргэжилтэн Д.Байгалмаа уригдан оролцсон юм. Зөвлөлдөх уулзалтад эрэн хайх, авран туслах болон далайн гүний байгууламжид шинэ техник, технологийн ололттой талуудыг хэрхэн нэвтрүүлсэн талаарх сонирхолтой лекц, илтгэлүүд танилцуулагдсан.

Олон Улсын Эрэн хайх, авран туслах байгууллагын Ази, номхон далайн бүс нутгийн гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт БНХАУ-ын Нинбо хотод 2016 оны 9 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус уулзалтын арга хэмжээ нь урд хөршийн 9 дэх удаагийн эрэн хайх, авран туслах бага хурал, үзэсгэлэнгийн үргэлжлэл болон зохион байгуулагдаж байгаагаар онцлог. Монгол, БНСУ, БНАСАУ, БНВУ, Малайз, Бангладеш, Шриланк, Египт, Папуа Шинэ Гвиней, Сингапур, БНХАУ, Хонконг, Тайван, Макао зэрэг орнуудын төлөөлөл оролцсон бүс нутгийн хэмжээнд өргөн хүрээнд боллоо. Монгол Улсын төлөөлж ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны Ахлах мэргэжилтэн Д.Байгалмаа уригдан оролцсон юм. Зөвлөлдөх уулзалтад эрэн хайх, авран туслах болон далайн гүний байгууламжид шинэ техник, технологийн ололттой талуудыг хэрхэн нэвтрүүлсэн талаарх сонирхолтой лекц, илтгэлүүд танилцуулагдсан. БНХАУ-ын Тээврийн яамны Авран туслах хорооны дэд даргын илтгэл манай орны нөхцөл байдалтай төстэй байсан ба цаашид энэ салбарт урд хөршийн холбогдох байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлэх, хамтран ажиллах боломжтой гэж үзлээ. Тэрээр эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг илүү үр дүнтэй явуулахад дотоодын гол мөрөн, нуур бүхий аймаг, орон нутгийн хоорондын нягт уялдаатай байж, хамтран ажиллах шаардлагатай байгааг дурдаад дээрх үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн хурал, зөвлөгөөн, нэгдсэн үзүүлэх дадлага сургуулилт, техникийн хүчин чадлыг сайжруулах тулгамдсан асуудал байгааг онцолсон юм. Ялангуяа зорчигч тээврийн усан онгоц, аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж буй завь, тэдгээртэй холбоотой хууль, эрх зүйн орчинг сайжруулах, эрэн хайх, авран туслах баг бүрэлдэхүүнийг тухайн орон нутагт бий болгож, үндэсний нэгдсэн төлөвлөгөөтэй болох, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах, оролцоо, хандлагыг өөрчлөх хяналтын системийг боловсронгуй болгох зэргийг зайлшгүй анхаарч үзэж, авч хэрэгжүүлэх асуудал бий гэдгийг хэлж байсан. Энэхүү зөвлөлдөх уулзалтын хоёр дахь өдөр хөтөлбөрийн дагуу хэд хэдэн оролцогчийн илтгэлүүд танилцуулагдснаас гадна Монгол Улсад хэрэгжиж буй эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа сэдвээр манай оролцогч илтгэлээ танилцуулж, асуулт хариулт, хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Шинэ Зеланд улсын хувьд аялагчдыг аврах хантааз өмсөж хэвшүүлэх ажлыг олон жилийн турш тогтмол зохион байгуулж ирсэн сайн жишээг усан замын тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, эндэгдэл буурахгүй байгаа манай улс дотооддоо хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг илтгэлээс харагдаж байсан. Далайн захиргааны Ахлах мэргэжилтэн Д.Байгалмаа арга хэмжээний үеэр БНХАУ, БНСУ-ын эрх бүхий хүмүүстэй уулзаж, өөрийн орны онцлогийг товч танилцуулан онцгой байдлын усчин аврагчдыг тухайн улсад усанд гүний шумбалтын сургалтад хамруулах нөхцөл боломж байгаа эсэх, цаашид эрэн хайх, авран туслах чиглэлээр улс хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар асуулгыг тавьсан юм.
Зүүн гар талаас БНХАУ-ын Тээврийн яамны Дунхай аврах албаны Гүйцэтгэх захирал ноён Жан Ружин, Олон Улсын Далайн Эрэн хайх, Аврах багууллагад (IMRF) итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ази, Номхон далайн бүсийн менежер, дунд талд БНХАУ-ын Тээврийн яамны эрэн хайх, аврах товчооны Ерөнхий захирал ноён Ван Женлиан, тэрээр Хятадын Эрэн хайх, аврах холбооны тэргүүн, Далайн эрэн хайх хамтын ажиллагааны төвийн дэд захиралын албыг давхар хашдаг.
Мэдээ нийтлэгдсэн:   2016-11-28
Мэдээ мэдээлэл
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫГ АНХ УДАА НЭГДСЭН ЦОГЦ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫГ АНХ УДАА НЭГДСЭН ЦОГЦ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
"Усан замын тээврийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгын талаарх уулзалт ярилцлага зохион байгуулаа.
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг баталлаа Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг баталлаа
Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн анхааралд Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн анхааралд
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна.
Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т урьж байна Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т урьж байна
ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа болон Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хорооны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулагдлаа. ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа болон Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хорооны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулагдлаа.
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Далайн салбарын олон улсын гэрээ, конвенци Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн гарлаа Далайн салбарын олон улсын гэрээ, конвенци Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн гарлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2017 ОНЫХОО АЖИЛДАА ОРЛОО ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2017 ОНЫХОО АЖИЛДАА ОРЛОО
ИЛ ТОД БАЙДАЛ
Хүний нөөц
Төсөв, санхүү
Худалдан авах ажиллагаа
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Монгол улсын хууль
Засгийн газрын тогтоол
Засгийн газрын хуралдаан
Сайдын тушаал
Стандарт
Дүрэм журам
Олон улсын гэрээ эрх зүй
ХОЛБОО БАРИХ
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гадамж, Засгийн газрын XI байр, 604, 611, 612 тоот
Утас: (976-11) 261488, 261489, 261490
Факс:(976-11) 310642
И-мэйл: info@monmarad.gov.mn