Maritime Administration
Mongolia
MAIL | | MN
 
ONLINE HELP
ACCESS NUMBER
Last week: 3513
Total: 533722
Монгол Улсын Далайн захиргааны танилцуулга

“Далайн эрх зүйн байдлын тухай” НҮБ-ын конвенцид 1996 онд нэгдэн орсны дараа Монгол Улсын Засгийн газраас “Их далайг ашиглах талаар авах зарим арга хэмжээний тухай” 1996 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 316 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолоор хөлөг онгоцны бүртгэл хийх эхлэлийг тавьж, Улаанбаатар хотыг бүртгэлийн боомт хот болгон зарласан бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, холбогдох бодлогын баримт бичиг боловсруулахыг холбогдох яамдуудад даалгасан байдаг. 

Улмаар 1999 оны 05 дугаар сарын 28-нд “Далай ашиглах тухай” хуулийг УИХ-аар баталсан бөгөөд 2001 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хөлөг онгоцны бүртгэлийг хэрэгжүүлэхийг Дэд бүтцийн сайдад, далайн баялаг ашиглах үйл ажиллагааг түр хугацаагаар хойшлуулан зөвхөн дотооддоо загас барих үйл ажиллагаа эрхлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайдад тус тус даалгаж, үүнтэй холбогдуулан 2001 онд тухайн үеийн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Автотээврийн газар, Сингапур Улсын “Маритайм Чейн” компанитай хамтран компани байгуулах тухай хэлэлцээр хийж, “Монголын хөлөг онгоц бүртгэл” хамтарсан компанийг байгуулан 2003 оноос эхлэн хөлөг онгоц бүртгэх үйл ажиллагааг эхлүүлсэн.

“Далай ашиглах тухай” хуулинд 2007 оны 11 дүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын Зам, тээвэр, яалал жуулчлалын сайдын “Далайн захиргаа байгуулах, түүний бүтэц, орон тоо, дүрэм, цалин батлах тухай” 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 174 дугаар тушаалаар Далайн захиргааг байгуулсан.

             Одоогоор Далайн захиргаа нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаар тушаалаар батлагдсан зохион байгуулалтын бүтцээр нийт 25 хүний орон тоотой, тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, ажлаа түүнд тайлагнадаг болно.  

            Үйл ажиллагааны үндсэн зорилго

             Монгол Улсын Далайн захиргаа нь Зам, тээврийн хөгжлийн яамны харьяанд ажиллаж, Монгол Улсын хууль, тогтоомж, далайн салбарын олон улсын гэрээ, конвенцийн хэм хэмжээнд нийцүүлэн далайн болон усан замын тээврийн аюулгүй байдлыг хангах, хүрээлэн буй орчныг бохирдуулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хөлөг онгоц бүртгэлийн үйл ажиллагаа явуулах, далайн болон усан замын тээврийн аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт явуулах, далбааны эзэн улсын үүргийг хэрэгжүүлэх, усан замын тээврийн хэрэгслийн тооллого, бүртгэл, техникийн үзлэг шалгалт хийхтэй холбогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхэд үндсэн зорилго оршино.

            Монгол Улсын Далайн захиргаа

  •       Монгол Улс далбааны эзэн улсын хувьд олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэх талаар Олон улсын Далайн байгууллага (ОУДБ)-аас тавьж буй шаардлагын дагуу Монгол Улсын Засгийн газраас баталсан далайн болон усан замын тээврийн стратегийг хэрэгжүүлж ажиллах, энэ чиглэлийн мэдээллээр удирдлагыг хангах,

 

 

  •    далайн салбарын чиглэлээр дотоод, гадаадын холбогдох байгууллагуудтай хамтарсан сургалт зохион байгуулах, үндэсний мэргэжилтэн бэлтгэх, мэргэжилтэй ажилтан сургах, давтан сургах, мэргэшүүлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах,

 

 

  •     далайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох, соёрхон батлах хуулийн төсөл боловсруулах саналыг тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавих,

 

 

  •   хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнд ажиллах үндэсний боловсон хүчний ойрын болон хэтийн хэрэгцээг тодорхойлох, түүнийг олон улсын зохих гэрээнд нийцүүлэх ажлын бэлтгэлийг хангах, зохион байгуулах,

 

 

  •     далайн болон усан замын тээврийн салбарын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, мэргэжлийн түвшинд хяналт тавих (улсын байцаагч ажиллуулах),

 

 

  •      OУДБ болон бусад олон улсын байгууллагуудтай бодлогын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсын гэрээ, конвенциор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах,

 

 

  •    далайн болон усан замын тээврийн салбарт хөрөнгө оруулах нөхцөл боломжийг судлах, хөрөнгө оруулалтыг дэмжих,  төсөл боловсруулж  хэрэгжүүлэх,

 

 

  •         далайн болон усан замын тээврийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, өмчийн бүх хэлбэрийн байгууллагуудад мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх,

 

 

  •   дотоодын усан замын тээврийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоо, мэдээлэл солилцоог сайжруулах,

 

 

  •        усан замын тээврийн хэрэгслийг улсын нэгдсэн бүртгэлд хамруулах, шилжилт, хөдөлгөөний тэмдэглэл, бүртгэл хийх, усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар олгох, цуцлах, бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх,  хөтлөх,

 

 

  •   усан замын тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, семинар, сурталчилгааг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж усан замын тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигчид болон усан замын тээврийн хэрэгслийн жолоодогчдыг хамруулах, тэдэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.

 

Posted date:   2018-03-20
OPENNESS
Human resource
Finance
Tendering
LAW
Mongolian laws
Goverment decree
Goverment meeting
Minister orders
Standarts
Regulations
Conventions
CONTACT US
Address: Chingeltei district, Sambuugiin street-11, Governmental Building-XI,
Ulaanbaatar, Mongolia
Room No 604, 611, 612
Phone: (976-11) 261488, 261489, 261490
Fax:(976-11) 310642
Email: info@monmarad.gov.mn
САНАЛ, ХҮСЭЛТ
Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах, санал, хүсэлт, гомдлыг дараах хаяг, утсаар авна.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гадамж, Засгийн газрын XI байр, 612 тоот
Утас: (976) 70114802, (976-51) 261489
Email: info@monmarad.gov.mn