МОНГОЛ УЛСЫН
ДАЛАЙН ЗАХИРГАА
ЦАХИМ ШУУДАН | | EN
 
ОНЛАЙН ТУСЛАХ
ХАНДАЛТЫН ТОО
7 хоногт: 3311
Нийт: 438099
Мэндчилгээ

Монгол Улсад далайн тээврийн салбарыг хөгжүүлэхийн төлөө санаа тавин ажиллаж ирсэн үе үеийн төлөөлөл, ахмад буурлууд, дотоодын усан замын тээврийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллага, хөлгийн ахмад, инженерүүд, далайчид, усан цэргүүддээ Монгол Улсын Далайн захиргааны хамт олны нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлье.

Улсын Их хурал, Засгийн газраас далайн салбарыг хөгжүүлэх үндсэн суурь нөхцөл болох Олон Улсын далайн эрх зүйн 23 конвенцид нэгдэн орж, Далай ашиглах тухай Монгол Улсын хууль, Хөлөг онгоц бүртгэх тухай журам баталсан нь манай улс далайн баялгаас хувь хүртэх, далайн тээвэр эрхлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн чухал ач холбогдолтой явдал болсныг энд цохон тэмдэглэх нь зүйтэй.

Улсын Их хурал, Засгийн газраас далайн салбарыг хөгжүүлэх үндсэн суурь нөхцөл болох Олон Улсын далайн эрх зүйн 23 конвенцид нэгдэн орж, Далай ашиглах тухай Монгол Улсын хууль, Хөлөг онгоц бүртгэх тухай журам баталсан нь манай улс далайн баялгаас хувь хүртэх, далайн тээвэр эрхлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн чухал ач холбогдолтой явдал болсныг энд цохон тэмдэглэх нь зүйтэй.

1996 онд Олон Улсын Далайн байгууллагын гишүүнээр элсэж орсон Монгол Улс Олон Улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргээ биелүүлж далайн салбарыг удирдлагаар хангах Үндэсний далайн байгууллагатай болсон нь Монгол Улсын Далайн захиргаа бөгөөд манай байгууллага Зам, Тээврийн яамны харьяанд ажиллаж далай болон усан замын тээврийн салбарын бодлого, хөтөлбөр, төслийг холбогдох хууль, Олон Улсын гэрээ конвенц, дүрэм журам, стандарт, зөвлөмжид нийцүүлэн ажиллаж байгаа билээ.  

Далайн тээврийн салбарыг Монгол Улсад хөгжүүлэх, газар зүйн байршлаас үл шалтгаалан далайд гарах гарцтай болох, ард олны өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг далайгаар дамжуулан тээвэрлэх замыг нээлттэй болгох зорилтын хүрээнд шат дараатай арга хэмжээ авч тодорхой үр дүнд хүрч байгааг дуулгахад таатай байна.

Аялал жуулчлалын салбарыг түшиглэн хөгжиж буй дотоодын усан замын тээвэрлэлтийн үйлчилгээг  хүний амь нас, хүрээлэн буй орчинд ээлтэй байдлаар зохион байгуулах, тээврийн хэрэгсэл эзэмшигч, жолоодогчдын мэргэжлийн болон ёс зүйн ур чадварыг дээшлүүлэх, усан замын тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь манай байгууллагын чиг үүрэгт мөн хамаардаг.

Дотоодын усан замын тээвэрлэлт жил ирэх тусам өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаатай холбоотой энэхүү салбарыг олон улсын стандартад ойртуулан хөгжүүлэх бодит зорилтыг тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд Олон Улсын ISO-12402 ангиллын  аврах хэрэгсэл, хантаазыг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Сингапур Улсад үйл ажиллагаа явуулж буй Монголын хөлөг онгоцны бүртгэл компани 2003-2016 оны хооронд 3100 гаруй хөлөг онгоц бүртгэж, одоогийн байдлаар 380 гаруй хөлөг онгоц Монгол Улсын алтан соёмбот далбаан дор Их далайд аялж байна.

Бидний өмнө хийж бүтээхээр төлөвлөсөн асар том зорилт, Үндэсний цогц бодлого болон Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан олон, олон ажлууд бий. Манай хамт олон үндэсний боловсон хүчнээр удирдуулсан үндэсний тээврийн компанийн хөлөг онгоцоор Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч орны зах зээлд хүргэх нөхцөл, боломжийг ойртуулахын төлөө урам зориг, хүсэл эрмэлзлээр дүүрэн ажиллаж байна.

Монгол Эх орон минь мандан бадраг!

 

ДАРГА           С.ТҮВШИНТӨР

Мэдээ нийтлэгдсэн:   2017-12-12
Мэдээ мэдээлэл
“Далбааны эзэн улсын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэх дэд хороо”-ны 4 дүгээр хуралдаанд оролцлоо. “Далбааны эзэн улсын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэх дэд хороо”-ны 4 дүгээр хуралдаанд оролцлоо.
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫГ АНХ УДАА НЭГДСЭН ЦОГЦ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫГ АНХ УДАА НЭГДСЭН ЦОГЦ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
"Усан замын тээврийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгын талаарх уулзалт ярилцлага зохион байгуулаа.
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг баталлаа Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг баталлаа
Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн анхааралд Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн анхааралд
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна.
Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т урьж байна Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т урьж байна
ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа болон Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хорооны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулагдлаа. ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа болон Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хорооны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулагдлаа.
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Далайн салбарын олон улсын гэрээ, конвенци Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн гарлаа Далайн салбарын олон улсын гэрээ, конвенци Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн гарлаа
ИЛ ТОД БАЙДАЛ
Хүний нөөц
Төсөв, санхүү
Худалдан авах ажиллагаа
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Монгол улсын хууль
Засгийн газрын тогтоол
Засгийн газрын хуралдаан
Сайдын тушаал
Стандарт
Дүрэм журам
Олон улсын гэрээ эрх зүй
ХОЛБОО БАРИХ
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гадамж, Засгийн газрын XI байр, 604, 611, 612 тоот
Утас: (976-11) 261488, 261489, 261490
Факс:(976-11) 310642
И-мэйл: info@monmarad.gov.mn
САНАЛ, ХҮСЭЛТ
Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах, санал, хүсэлт, гомдлыг дараах хаяг, утсаар авна.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гадамж, Засгийн газрын XI байр, 612 тоот
Утас: (976) 70114802, (976-51) 261489
И-мэйл: info@monmarad.gov.mn