МОНГОЛ УЛСЫН
ДАЛАЙН ЗАХИРГАА
ЦАХИМ ШУУДАН | | EN
 
ОНЛАЙН ТУСЛАХ
ХАНДАЛТЫН ТОО
7 хоногт: 3326
Нийт: 438114
Үйл ажиллагааны чиглэл

Бидний хэрэгжүүлдэг үйл ажиллагааны чиглэл:

-Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл ажиллагаа

-Хөлөг онгоц бүртгэлийн үйл ажиллагаа

-Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үйл ажиллагаа

-Дотоодын усан замын тээврийн үйл ажиллагаа

-Боомт ашиглах үйл ажиллагаа

-Далайн тээврийн үйл ажиллагаа

Нэг. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл ажиллагаа

“Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх  тухай” 1921 оны Барселоны тунхаглал, “Далайд гарцгүй улс орнуудын дамжин өнгөрөх тээврийн тухай” 1965 оны Олон Улсын Конвенцид 1976 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар нэгдэн орж, 1996 онд НҮБ-ын “Их далайн тухай 1958 оны конвенц”, “Далайн эрх зүйн тухай” 1982 оны конвенцийг Улсын Их хурлаар соёрхон батлуулж, нэгдэн орсон явдал нь далайн баялгийг ашиглах, Олон Улсын худалдааны далайн тээврийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчны үндэс суурь болсон юм.

1996 онд Олон Улсын далайн байгууллагын гишүүнээр элсэн орж өнөөдрийн байдлаар далайн болон бусад Олон Улсын байгууллагаас гаргасан 23 конвенц, тэдгээрийн протоколд нэгдэн орсон ба 1999 онд “Далай ашиглах тухай” Монгол Улсын хуулийг батлан гаргасан нь хөлөг онгоц бүртгэх, далайн тээвэр эрхлэх, далайн баялаг ашиглах үйл ажиллагааг зохион байгуулах гадаад болон дотоод эрх зүйн орчин бүрдсэн.

Дотоодын усан замын тээврийн асуудлыг 2003 онд УИХ-р батлагдсан “Усан замын тээврийн тухай” Монгол Улсын хууль болон холбогдох дүрэм журмын хүрээнд зохицуулан ажиллаж байна.

Хоёр.  Хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагаа

Монгол Улс хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлээд даруй 10 гаруй жил болж байна. Далайн захиргааны салбар нэгж болох Монголын хөлөг онгоцны бүртгэл компани нь Сингапур улсад Хамтарсан компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 2472  орчим хөлөг онгоц Монголын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдэн, өнөөдрийн байдлаар  458 хөлөг онгоц Монгол улсын далбаан дор далайн тээврийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.  Эдгээр хөлөг онгоцны дунд Монгол улсын өмчлөл, эзэмшилд хамаарах хөлөг онгоц байхгүй хэдий ч Олон улсын далайн байгууллагын гишүүн 164 орноос далайгаар тээвэрлэсэн ачаа барааны даацаараа Монгол Улс 62 дугаар байранд байгаа нь уламжлалт далайн тээврийн улсуудын түвшинд хүрсэн үзүүлэлт бөгөөд тэр хэмжээгээр дэлхийн эдийн засгийн өсөлт, хөгжилтөнд тодорхой хувь нэмрээ оруулж байгаагийн бодит илрэл юм. Хөлөг онгоцны бүртгэлээс олсон орлогыг төсвийн тухай Монгол Улсын хуулийн дагуу Монгол Улсын төсөвт жил бүр төвлөрүүлдэг.

Гурав. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үйл ажиллагаа

Олон Улсын далайн байгууллагын салбар нэгж болох Дэлхийн далайн Их сургуульд манай улсаас гурван оюутан амжилттай суралцаж далайн захиргаа, далайн эрх зүй, бодлогын чиглэлээр магистр хамгаалж ирээд салбартаа ажиллаж байгаа бөгөөд одоо нэг хүн “Боомтын удирдлагa”-ын чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар Швед Улсын Малмо хотод орших энэхүү сургуульд суралцаж байна.

БНСУ-ын Пукёонг Үндэсний Их сургуульд далайн захиргаанаас нэг мэргэжилтэн суралцаж Загасны аж ахуй, агнуур чиглэлээр магистрын зэрэг хамгаалж ирээд салбартаа үргэлжлүүлэн ажиллаж байна.

ОХУ-ын Тэнгисийн Их сургуульд Далайн захиргааны зардлаар гурван сонсогч хөлөг онгоцны жолоодлого, хөдөлгүүрийн инженер, цахилгааны инженерээр 5,5 жил суралцах хугацаандаа магистрын зэрэг хамгаалан ирээд Зам, тээврийн яамны холбогдох хэлтэс болон Далайн захиргаанд ажиллаж байгаа болно.

Далайн тээврийн хамтарсан компани байгуулах зорилтын хүрээнд БНСУ-ын Загас агнуур, Технологийн Их сургуульд манай улсын арван оюутныг 2012-2014 ондСолонгосын талын хөрөнгө оруулагчдын зардлаар суралцуулж байна.  Энэ сургуультай байгуулсан Санамж бичгийн хүрээнд цаашид монгол залуучуудыг тодорхой үе шаттайгаар сургах тохиролцоонд хүрээд байна.

Дотооддоо боловсон хүчин бэлтгэх зорилтын хүрээнд Тээврийн дээд сургуульд нээгдсэн далайн тээвэр, логистикийн ангид элсэн орсон оюутнуудад мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, ном сурах бичиг, гарын авлагаар хангах, гадаадын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж байгаа болно.

Дөрөв. Дотоодын усан замын тээврийн үйл ажиллагаа

Усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Өгий, Тэрхийн Цагаан нуур, Хөвсгөл нуурын аялал жуулчлалын бүсэд усан замын тээврийн хэрэгслээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын усан замын тээврийн хэрэгслийн эзэд, эзэмшиж, жолоодож буй этгээдүүдэд бага оврын усан онгоц, завь, бусад хөвөгч хэрэгслийг аваар осолгүй жолоодох талаар жил бүр сургалт явуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч гарын авлагаар хангаж ажилладаг.

Хөвсгөл нуурын байгалийн үзэсгэлэнт газрыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлж байгаатай холбогдуулан бидний зүгээс аюулгүй үйл ажиллагааны талаар онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Дотоодын усан замын тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлж 2008-2011 онуудад Хөвсгөл аймгийн Шишгэдийн гол дээр  хоёр хөвдөг гүүр, Сэлэнгэ мөрөнд нэг хөвдөг гүүр,  Хөвсгөл нуурт усан замын тээврийн хэрэгслийн дөрвөн зогсоолыг шинээр бариулах арга хэмжээг зохион байгуулсанаас гадна усан замын дохио тэмдэг, тэмдэглэгээний стандартыг батлуулан гаргаж 2012 оноос эхлэн улирлын чанартай байршуулж эхлээд байна. Дотоодын усан замын тээврийн салбарт улсын төсвийн санхүүжилтээр хийгдсэн  гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.

Тав. Боомт ашиглах үйл ажиллагаа

Монгол Улсын далайд гарах хамгийн ойр боомт нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дахь Тяньжин боомт бөгөөд Улаанбаатараас 1800 км зайд оршдог бол Оросын Холбооны Улсын Алс дорнодын боомтууд ойролцоогоор 4400 гаруй км зайд оршдог.

Хөрш орнуудаар дамжин далайд гарах эрх зүйн орчны хүрээнд «Монгол Улс, Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр» 1991 онд, «Монгол улс Оросын Холбооны Улсын нутгаар дамжин өнгөрөх тээвэр хийх, далайд гарах тухай Монгол Улсын Засгийн газар,  Оросын холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр»-ийг 1992 онд байгуулж эдгээр орнуудын боомтыг ашиглан далайд гарах нөхцөл бүрдсэн билээ.

2009 онд Монгол Улсын Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам, БНХАУ-ын Тяньжин хотын Ардын Засгийн газар хооронд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөх, олон улсын худалдааны хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох зорилгоор Бинхай дүүргийн чөлөөт бүсэд олон улсын худалдаа, логистик, импорт, экспортын болон бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хамтран зохион байгуулах, Хятадын талаас Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд борлуулах ба боомтын үйлчилгээ эрхлэхэд бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэх талаар харилцан тохиролцож Санамж бичигт гарын үсэг зурсан.

Түүнчлэн БНАСАУ-ын зарим боомтыг ашиглах талаар холбогдох яриа хэлцэл хийгдэж байна.

Зургаа. Далайн тээврийн үйл ажиллагаа

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт далайн салбарын тухай “Далайн тээврийн салбарт тэргүүлэгч орнуудтай хамтран далайн тээврийн үйл ажиллагааг эхлүүлж, тухайн салбарт үндэсний ажилтан мэргэжилтнүүдийг ажиллуулах арга хэмжээ авах”төлөвлөгөө тусгагдсан билээ. Энэхүү зорилтын хүрээнд Бүгд найрамдах Солонгос Улсын далайн тээврийн компани Монгол Улсын хувийн хэвшлийн компанитай хамтарсан компани байгуулах үйл ажиллагааг бодлогын хувьд дэмжин ажиллаж төрийн байгууллагын зүгээс холбогдох мэдээ, мэдээлэл, мэргэжлийн арга зүйн зөвлөгөөгөөр хангах замаар дэмжлэг үзүүлж байна. Энэхүү далайн тээврийн компани нь БНСУ-д албан ёсоор бүртгүүлэн хамтарсан компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулах хэдий ч компанийн хөлөг онгоц Монгол Улсын далбаатай аялж, манай Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч оронд далайгаар тээвэрлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлэх анхны далайн тээврийн компани болж байгаагаараа онцлог юм.

Мэдээ нийтлэгдсэн:   2017-02-09
Мэдээ мэдээлэл
“Далбааны эзэн улсын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэх дэд хороо”-ны 4 дүгээр хуралдаанд оролцлоо. “Далбааны эзэн улсын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэх дэд хороо”-ны 4 дүгээр хуралдаанд оролцлоо.
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫГ АНХ УДАА НЭГДСЭН ЦОГЦ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫГ АНХ УДАА НЭГДСЭН ЦОГЦ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
"Усан замын тээврийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгын талаарх уулзалт ярилцлага зохион байгуулаа.
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг баталлаа Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг баталлаа
Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн анхааралд Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн анхааралд
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна.
Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т урьж байна Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т урьж байна
ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа болон Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хорооны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулагдлаа. ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа болон Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хорооны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулагдлаа.
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Далайн салбарын олон улсын гэрээ, конвенци Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн гарлаа Далайн салбарын олон улсын гэрээ, конвенци Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн гарлаа
ИЛ ТОД БАЙДАЛ
Хүний нөөц
Төсөв, санхүү
Худалдан авах ажиллагаа
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Монгол улсын хууль
Засгийн газрын тогтоол
Засгийн газрын хуралдаан
Сайдын тушаал
Стандарт
Дүрэм журам
Олон улсын гэрээ эрх зүй
ХОЛБОО БАРИХ
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гадамж, Засгийн газрын XI байр, 604, 611, 612 тоот
Утас: (976-11) 261488, 261489, 261490
Факс:(976-11) 310642
И-мэйл: info@monmarad.gov.mn
САНАЛ, ХҮСЭЛТ
Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах, санал, хүсэлт, гомдлыг дараах хаяг, утсаар авна.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гадамж, Засгийн газрын XI байр, 612 тоот
Утас: (976) 70114802, (976-51) 261489
И-мэйл: info@monmarad.gov.mn